“Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн УЕП-т ханджээ. Тэр өөрийгөө 2015 оны 11 сард амь насаа алдсан “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудалд буруутай эсэхийг тогтоолгох хүсэлтэй байгаа гэнэ.\
Т.Лхагвасүмбэрэл агсан нь Тост, Тосон бумбын нурууны хээрийн судалгааны төвд ажиллаж байсан бөгөөд 11 сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болж, 6 хоногийн дараа Хөвсгөл аймгийн нутгаас нас барсан байдалтай олдсон байдаг.
Түүнийг амь насаа алдсан хэрэгт Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн лецинз эзэмшигчид буруутай гэсэн ойлголт нийгэмд нэлээд түгээмэл тархаад байгаа. Тухайлбал, саяхан Засгийн газраас шийдвэр гарган лецинзийг нь хураан авсан “Саусгоби Коэл Транс” компани, түүний далд эзэн хэмээгддэг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг харддаг.
Харин Б.Чойжилсүрэн хэлэхдээ, онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэгдэнэ гэдэг чинь хэцүү. Тиймээс Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүний хувьд бус иргэний хувиар хүсэлт гаргаж энэхүү хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоолгох хүсэлтэй байгаа гэсэн юм.
2 comments
Чи хуссан да муу өмхий дөрвөд
Sejegtei l baigaamdaa