Энэ жил улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийсэн. Тариалалтаас урьдчилсан байдлаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтойг улсын ургацын комисс мэдээллээ.
Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас тус бүс нутгуудаар ургац бага зэрэг буурах төлөвтэй байгаа аж.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, хүчтэй мөндрийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 11 мянган га талбайд хураалт хийх боломжгүй байгаа бол болц дутуу байснаас 3.5 мянган га талбай тэжээлд шилжих төлөвтэй байгааг комиссын хуралдааны үеэр хөндсөн байна.
Өнгөрөгч зургаадугаар сарын 25-наас, зарим бүс нутгуудад их хэмжээний бороо, нийт нутгаар долоодугаар сарын 4-нөөс орж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцөлийг бүрдүүлжээ.