Агуу ихийн донгоор өвчилсөн дэлхийн удирдагчид

Агуу ихийн дон хэмээх сэтгэцийн эмгэгээр өвчилсөн хүмүүс нийгэмд муу үлгэр үзүүлэх, буруу жишиг тогтоох үйл ажиллагаа явуулдаг болохыг сэтгэл судлаачид, сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан сануулдаг.

Энэ төрлийн дон, сэтгэцийн өвчнөөр өвдсөн хүмүүс бүх хүнд өөрийгөө давтагдашгүй, цорын ганц гэдгээ мэдрүүлэхийг хичээн үүнийгээ нотлохын тулд бодож олсон чанар, зохиомол “амжилт”-аа гаргаж ирнэ. Эргэн тойрны хүмүүсийн нүдэн дээр төдийгүй өөрийнхөө өмнө боломжоо хэтрүүлэн үнэлдэг. Философийн чулуу, эсвэл бүх өвчнийг эмчлэх эм ч бүтээж чадна гэдэгтээ итгэдэг. Үүнийгээ дагаад өөрийгөө хэт дээгүүр үнэлдэг. Өөрийнх нь зохиож олсон “титэм”-ийг нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүстэй түрэмгий ханддаг гэсэн билээ.

Тэгвэл энэ донд автсан дэлхийн удирдагчдаас нэрлэвэл нэг иймэрхүү

“Бурхны домч”

Гамби улсын авторитар удирдагч Яхья Жамме өөрийгөө хүмүүсийг эмчлэх чадвартай гэж сайрхдаг байжээ. Шашинлаг байдалдаа хэт автсан тэрээр хүмүүсийг өөрийнхөө бодож олдсон өвс ургамлан хандаар ХДХВ/ДОХ-ыг нь бүрэн эмчлэх гэж оролдож байлаа. Энэ эмчилгээнээс болж хэчнээн өвчтөн нас барсан нь одоо ч тодорхойгүй.

Жамме үе үе “гайхамшигт аргаар нь” эдгэж байгаа хүмүүсийг төрийн телевизийн эфирээрээ гарч, эмчилгээнийхээ үр дүнгийн талаар ярихыг ятгадаг байв. Бодит байдал дээр энэ халдвар авсан хүмүүс ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байж, амьдрах боломжтой байдаг билээ.

Кеннедийг хараасан удирдагч

Гамбийн удирдагчтай адил Гаитийн алдарт дарангуйлагч Франсуа Дювалье ч өөрийн гэсэн эмчлэх арга “нээсэн” байдаг. Тэрбээр вудуизмын домыг сайн эзэмшсэн гээд хүнийг эмчилж, харааж ерөөж чаддаг, ялангуяа сарын бүрийн 22-нд “вудугийн сүнс” ирсэн үед эмчлэх чадвартай гэдэг байв.

Дювалье Америкийн Ерөнхийлөгч Жон Кеннедид вудугийн хараал хүргэж, өөрийнх нь шидэт хүчээр 1963 оны 11 дүгээр сарын 22-нд буудуулж амиа алдсан гэж ярьдаг байлаа. Гаитийн удирдагч “тонтон-макуты” хэмээх нэртэй хувийн хамгаалалттай байсан нь орчуулбал “хорон санаат хий үзэгдэл” гэсэн утгатай. Тэрээр зарлиг гаргаж, улс оронд нь байсан бүх хар нохойг устгасан түүхтэй. Учир нь тэр хар нохой гай дагуулдаг гэж үздэг байжээ.

“Шотландын хаан”

Угандагийн удирдагч Иди Амин өөртөө зохион бодож олсон цол хэргэмээр шагнадаг нэгэн байдаг. Тэдгээрийн дотор “Британийн эзэнт гүрнийг булаан эзлэгч”, “Шотландын хаан” зэрэг зохиомол цол багтана. Түүнчлэн тэрээр цэргийн цол хэргэм өөртөө хайрлаж, фельдмаршал, Британи, Францын цэргийн өндөр дээд шагнал, Ялалтын загалмай, Цэргийн загалмай зэргийг бодож олжээ.

Аминыг улс төрийн сөрөг хүчний цаазлуулсан хүмүүсийн толгойг хөлдөөгчиндөө хадгалдаг байсан гэлцдэг.

Саруудад нэр өгсөн удирдагч

Туркменистаны таалал төгссөн Ерөнхийлөгч Сапамурат Ниязов жилийн нэгдүгээр сар, солир, хот, цэнгэлдэх хүрээлэнд өөрийнхөө нэрийг өгч, өөрийн бичсэн “Рухнама” хэмээх номыг дунд, их сургуульд заавал уншихыг даалгадаг байжээ. Тэр ч бүү хэл иргэд нь жолооны эрх авахын тулд заавал энэ номын тухай мэдлэгийн шалгалт өгнө.

Ниязовын залгамжлагч Гурбангулы Бердымухамедов ч түүнээс дутахгүй. Жил бүр гоо морьдын уралдаан зохион байгуулж, дуу дуулж, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, аль болох л олны анхаарлыг татахыг хичээнэ.

Эх сурвалж: BBC.COM

4 thoughts on “Агуу ихийн донгоор өвчилсөн дэлхийн удирдагчид

  1. Нэргүй 2019-08-27 17:04 at 17:04

    1 ebe gej hun bailuu

    Хариулах
  2. ass 2019-08-27 19:42 at 19:42

    Hurelsuh shig nuhduud bn daaa

    Хариулах
  3. Unshigch 2019-08-27 20:37 at 20:37

    Aluurchin, yargachin, hulgaich elbegdorj hyyhdiin naimaa, huuramch ardchiliin domog ulig ylgereeree taarch oroh Hof baina

    Хариулах
  4. Зочин 2019-08-28 11:56 at 11:56

    Гоо морьд гэж юу вэ?

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн