Ипотекийн зээлд он гарснаас хойш буюу эхний найман сарын байдлаар гурван төрлийн эх үүсвэрээс нийт 4000 зээлдэгчид 283 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тодруулбал, Монголбанк өөрийн эзэмшилд байгаа бондын орлогоос хэтрүүлэхгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгосон аж.
Үндсэндээ энэ онд дээрх гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг тогтмол ипотекийн зээлд зориулан олгож, 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр, зээлдэгчийн тоо хоёр дахин өсөх тооцоо гарч байна.