Жаргалан Олон Улсын сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд Олон улсын хөтөлбөрөөр хичээллэх I-XI ангидаа элсэлт авч байна.
Манай сургууль сургалтыг зөвхөн танхимд биш танин мэдэхүйн аялал, туршилт, төсөлт ажил гэх мэт олон хэлбэрээр явуулж, хичээлээс гадна хүүхэд бүрийн нуугдмал авьяас сонирхлыг нээн илрүүлж төгөлдөр хуур, морин хуур, гитар, бүжиг, шатар даам, IQ, хөнгөн атлетик, теннис, уран зураг, дизайны зэрэг олон сургалтуудаас сонгон суралцах боломжтой гэх мэт олон давуу талтай.
Таны хүүхэд манай сургуулийг сонгон суралцсанаар:
1. Үндэсний цөм хөтөлбөрийн хичээлүүд
2.Кембрижийн олон улсын хөтөбөрийн дагуу Англи хэл, Математик,Физик, Хими, Биологи, Байгалийн ухаан, Дэлхийн чиг хандлага зэрэг хичээлийг судална.
3. Анги дүүргэлт 20-24 сурагч
4. 1-12 ангид Англи хэл \IELTS\, 4-12 ангид Хятад хэл \HSK\, 7-12 ангид Орос хэл \ ТРКИ\ судалж буй гадаад хэлээр зэрэг авах боломжтой
5. Авьяас хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр Төгөлдөр хуур, Даралтат хөгжим,Ширээний теннис, чөлөөт бөх, үндэсний бөх, Мэтгэлцээн, English speaking club , Илтгэл , Дүрслэх урлаг, Шатар, Даам
6.Англи монгол ном уншлагын хөтөлбөртэй
7. 4-р ангиас Мэдээлэлзүй \ICT\ хичээл орно
8. Хүүхэд бүрийн сурлагын амжилтыг дэмжих түвшин ахиулах сургалттай
Элсэлтийн бүртгэл 2019 оны 08-р сарын 15-28-ны өдөр хүртэл явагдана
Бүрдүүлэх материал:
– Төрсний гэрчилгээ
– Сурагчийн хувийн хэрэг
– Эцэг эхийн иргэний үнэмлэх
Холбоо барих:
Утас 91113366, 99356524
Жаргалан цэцэрлэг
“Жаргалан” цэцэрлэг нь 10 гаруй жилийн турш 1-5 хүртэл насны хүүхэд багачуудыг асрах хамгаалах, хүмүүжүүлэх болон СӨБ –ийн цогц сургалт явуулж байгаа билээ.
Энэ хичээлийн жилээс эхлэн ахлах болон бэлтгэл бүлгийн хүүхдүүд англи хэлээр хичээллэх болсныг дуулгахад таатай байна.
Сургалтын давуу тал:
• Сургуулийн өмнөх боловсролын зургаан чиглэлийг хөгжүүлэх стандарт хичээлүүд орно. Шатар болон бусад төрлийн IQ хөгжүүлэх сургалтууд бий.
• Мөн тухайн хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн шатар, төгөлдөр хуур, бөмбөр цаасан урлал, зургийн дугуйлан хичээллэхээс гадна амьдрах арга ухаан,тоо тоолол, хэл соёл, мэдрэхүй, байгалийн ухаан, урлаг гоо зүй хичээлүүдийг явуулдаг.
Тодруулбал,
EQ – Зан харилцаа, Хэл яриа
IQ – математик сэтгэлгээ, тоо тоолол
Шинжлэх ухаан, Байгалийн ухааны сургалтууд
Модон блок, Lego бүтээн байгуулалт
Art- зураг, дүрслэх урлаг
Бүжиг, Хөгжмийн боловсрол
Номын төв
• Хүүхдийг өөртөө хяналт тавих, хөдөлгөөний дасгал, хүрээлэн буй орчныг танин мэдэх, ажил хийх дур хүсэл, хариуцлага, анхаарал, бие даасан байдал, эмх цэгцтэй үйл ажиллагаанд сургана.
• Нийгмийн дунд биеэ зөв авч явах, харилцааны болон хүмүүжил төлөвшлийн хичээлүүд ордог.
• Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн үнэт зүйл, авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана.
Багшлах боловсон хүчин: Нэг анги хоёр багштай, мэргэжлийн, туршлагатай багш нар ажиллана.
Хоол: Өдрийн 5-6 удаагийн хоолтой. Хоолны материалыг тогтмол хугацаанд шинээр татан авдаг. Хүүхдийн хоолонд нөөцөлсөн, даршилсан бүтээгдэхүүн огт ашигладаггүй.
Төлбөр: Сарын-220.000
Анги дүүргэлт: 15-20 хүүхэд
Ажлын цаг: 07.30-19.00
Утас: 99054837
Хаяг: “Шинэ Жаргалан” :Баянгол дүүрэг, 20-р хороо, Саппорогийн замын урд
“Жаргалан Цэцэрлэг”: Баянгол дүүрэг, 10-р хороолол, 3 дугаар эмнэлгийн замын урд
“Жаргалан-2” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 21-р сургуулийн хажууд
“Жаргалан-3” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны хойно