Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдрийн медалийн эзэд тодорлоо. Эмэгтэй 48 кг-н финалд өнгөрсөн 2018 оны шигшээ барилдаан давтагдаж Украйн бүсгүй Д.Билодид ялалт байгуулж дэлхийн хошой аварга болсон бол Японы Ф.Тонаки 3 жил финалдан хошой мөнгөн медалиа хүртэж байна. Хүрэл медалийг манай улсын М.Уранцэцэг болон Косовогийн Д.Красничи нар хүртэв. Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Д.Билодидод даралтаар ялагдаад хүрэл медалийн төлөө Францын М.Клементийг өчих мэхээр буулган авч дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо. М.Уранцэцэг өмнө нь ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан бол ийнхүү Токиогийн татамигаас хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын бүх медалийг хүртэв.

Эмэгтэй 48 кг-н медалийн эзэд

  • Алт: Д.Билодид (Украйн)
  • Мөнгө: Ф.Тонаки (Япон)
  • Хүрэл: М.УРАНЦЭЦЭГ, Д.Красничи (Косово)

Эрэгтэй 60 кг-н жинд шинэ аварга төрсөн бол хүрэл медалийн төлөө Япон болон Казахстаны бөхчүүд хоорондоо өрсөлдөв. Дэлхийн аварга Е.Сметов болон Г.Киргизбаев нарын барилдаанд хашир туршлагатай Е.Сметов ялалт байгуулж хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргын алт, хүрэл медальтан болсон. Японы Р.Нагаяама сүүлийн мөчид даралтаар нутгийн ах Н.Такатог ялж дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов. Тэгвэл энэ жинд шинэхэн аварга мэндэллээ. Хагас шигшээд Японы Р.Нагаяамаг вазари үнэлгээгээр ялсан Гүрж залуу Л.Чхвимиани аваргын төлөө Узбекстаны Ш.Лутфиллаевыг хожин дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ.

Эрэгтэй 60 кг-н медалийн эзэд

  • Алт: Л.Чхвимиани (Гүрж)
  • Мөнгө: Ш.Лутфиллаев (Узбекстан)
  • Хүрэл: Е.Смитов (Казахстан), Р.Нагаяама (Япон)

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн