БНСУ-ын Элчин сайдын яаманд тус улсын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид хэвлэлийн хурал хийж, Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлнэ. 15.00 цагт болох энэ хурлын үеэр БНСУ-ын визийн хөнгөлөлтийн асуудлаар шинэ мэдээлэл өгөх юм байна.