Төрийн ордонд өнөөдөр (2019.08.19) хуралдсан Улсын Oнцгой комиссын хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

Орхоны Хөндийгөө хар, Архангайн, Сэлэнгэ, Ерөө, Хүдрээ хар. Хэнтий Гутайн даваагаа хар, Тэр Эко Алтан заамар гээд асуудал байж байна. Энэ бүхэн дээр манай аймаг орон нутгийн, холбогдох яам тамгын газрын удирдлагууд арга хэмжээ авна аа. Цагдаагийн дарга аа, хууль хяналтын байгууллагынхаан, Тагнуулын дарга аа.

Энэ бүхнийг хаа мэдэв үү, одоо. Энэ гол мөрөнийг ширгээж дууслаа. Улс орон гэж байдаг юм бол энэ замбараагүй уул уурхайтай бид тэмцэх ёстой. Ард түмэн ингэж хэлж байна.  Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе, цэрэг армиа.

Тэр газар нутгаа очиж хамгаалаг, хамгаалалтанд аваг. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл эх орныг чинь тэнд хэдэн тонуулчид ухаад дууслаа. Гол мөрнийг чинь ширгээлээ. Тэр Орхон голын асуудлыг хэдэн жил ярив. Таван аймгийн нутаг дамждаг Орхон гол одоо ингээд ширгээд дууслаа, аймгийн дарга нар аа. Сэлэнгээр, Архангайгаар, Өвөрхангайгаар, Булганаар, Төв аймгаар урсдаг ганц гол чинь ширгэлээ.

Тэр алтыг ухсан олигархууд баяжаад зарим нь, түүх намтар нь Монголын баялагийг гадаад алдаад дууссан олигархуудаас эхэлсэн юм билээ. Одоо энэ дээр цэг тавих хэрэгтэй. Би хэллээ шүү.

Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Орхон, Эко Алтан заамар, Тос, Тосон бумба, Гутайн даваа гээд эхний ээлжинд энэ таван газрыг холбогдох газрууд нь шалгаж үзэх хэрэгтэй. Тэгээд арга хэмжээгээ ав. Би үүнийг Ерөнхий сайдын хувьд, энэ албан тушаалыг хашиж байгаагийн хувьд ард түмэндээ хандаж энэ албан тушаалтнуудад хэлж байна.

Та нар ажлаа хийцгээ. Хийж чадахгүй бол ажлаа өг гэж би хэлж байгаа шүү дээ. Үүнийг хийж чадахгүй бол ажлаа өгцгөө. Хийх хүн байгаа. Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан Ажлын хэсэг гарсан байгаа. Дөрвөн сайдтай тавуулаа. ХЗДХ-ийн сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхайн сайд, ХААХҮ-ийн сайд багтсан байгаа.

Монгол Улсад олгогдсон лецинзүүдийг эргэж шалгана. Аль нь хууль бус вэ, аль нь хууль ёсных вэ гэж, ингэж нэг цэгцэлж авъя. Ингэхгүй бол энэ улс орны чинь амьдрал хэцүүдлээ. Энэ байгаль дэлхий үгүй болох нь. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу. Нэг зүйлийг би бас онцгойлон хэлж байгаа.

Энэ байгалийн тогтвортой байдал, эко системийн тогтвортой байдлын өмнө ямар ч албан тушаалтан толгой бөхийх ёстой. Ямар ч хууль дүрэм бөхийх ёстой юм шүү. Энийг хамгаалж, үүний эсрэг хууль дүрэм гэж байх ёсгүй. Үүний эсрэг үйл ажиллагаа явуулдаг албан тушаалтан байх ёсгүй. Нийгмийн хууль байгалийн хууль дор байдаг юм.

Хамгийн агуу хууль бол байгалийн хууль. Энэ байгалийн хуулийг зөрчиж огт болохгүй. Энэ эко системийг нурааж болохгүй. Эх орон бол газар нутаг, хүн ам дээрээ оршин тогтнодог. Эх оронд дайснууд байна. Энэ бол манай эко системийг нурааж байгаа, бидний өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн, ард түмний оршин амьдарч байгаа энэ газрыг хууль бусаар ухаж, онгичиж байгаа энэ олигархууд, энэ баялаг хулгайлж байгаа хүмүүстэй л бид эхний ээлжинд  тэмцэх ёстой. Үүнийг би та бүхэнд зориуд анхааруулж хэлж байна гэв.

By updown

One thought on “У.Хүрэлсүх: Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой, шаардлагатай бол цэрэг, армиа хөдөлгөе”
  1. Топор ОО хийрхэж суржигнээд хэрэггуй хэлсэн уг егсен уурегее цаг хоног бур шалга цаадуул чинь гараад л мартана шуу Сонгууль хаяаанд ирсен шуу

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн