2019-08-14 11:131min04

Найдлага алдаагүй Найдангийн Түвшинбаяр

4nmq0emd4g9ubo3o3basohpe9t

Өнөөдрөөс яг арван нэгэн жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан билээ.

Булган аймгийн Сайхан сумын малчин Найдангийн хүү Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн барилдаанд Казахстан Улсын бөх А.Житкээвийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон.

Н.Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Тэрээр эхээс долуулаа, айлын отгон хүү ба дөрвөн ах, хоёр эгчтэй. Жүдо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн хичээллэж байжээ.

2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа: “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэжээ .

4 сэтгэгдэлтэй

  • бат

    2019-08-14 12:34 at 12:34

    Энэ бичиж байгаа мал битгий хүний нэр гутаагаад үг үсгийн алдаагаа хянаж чаддаггүй юм бол алдаа засдаг программ ашигла

    Хариулах

  • zochin

    2019-08-14 12:37 at 12:37

    Найдангийн гэж бичнэ шүү. Монгол хэлний дүрмээ үзээрэй

    Хариулах

  • Нэргүй

    2019-08-14 13:26 at 13:26

    Яг ёсоороо бол Найданы Түвшинбаяр гэх нь зөв

    Хариулах

  • Нэргүй

    2019-08-14 13:29 at 13:29

    бага ангийн хүүхдээс долоон дор сэтгүүлч нар их болжээ. наад захын зөв бичгийн дүрэм мэдэхгүй

    Хариулах

бат сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй