Өнөөдрөөс яг арван нэгэн жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан билээ.
Булган аймгийн Сайхан сумын малчин Найдангийн хүү Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн барилдаанд Казахстан Улсын бөх А.Житкээвийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон.
Н.Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Тэрээр эхээс долуулаа, айлын отгон хүү ба дөрвөн ах, хоёр эгчтэй. Жүдо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн хичээллэж байжээ.
2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа: “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэжээ .
4 comments
Энэ бичиж байгаа мал битгий хүний нэр гутаагаад үг үсгийн алдаагаа хянаж чаддаггүй юм бол алдаа засдаг программ ашигла
Найдангийн гэж бичнэ шүү. Монгол хэлний дүрмээ үзээрэй
Яг ёсоороо бол Найданы Түвшинбаяр гэх нь зөв
бага ангийн хүүхдээс долоон дор сэтгүүлч нар их болжээ. наад захын зөв бичгийн дүрэм мэдэхгүй