Өсвөр, залуучуудын даамын ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба, ням гарагт Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Улсын аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөлд эхний 10 байрт шалгарсан тамирчид өрсөлддөг тус тэмцээнд дөрвөн насны ангилалд 42 даамчин ухаанаа уралдуулсан юм.

Дүн гарахад залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс А.Түшигбаяр (АШУҮИС), Б.Гантогтох (ХААИС), Ц.Чинзориг (СЭЗИС), эмэгтэйчүүдээс Э.Маргад (Хэнтий), Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС), Б.Отгон-Эрдэнэ (Ач АУИС) нар УАШТ болон сорилго тэмцээний нийлбэр дүнгээр эхний гурван байрт шалгарч, ДАШТ-д оролцох болзлоо биелүүллээ. Харин өсвөрийн 8-10 насны ангилалд хөвгүүдээс Х.Өнөмөнх (Ирээдүй клуб), Б.Лхагватогтох (Өвөрхангай), Н.Амарбаясгалан (ЧД), охидоос Ц.Цацрал (Ирээдүй клуб), Ц.Мягмарсүрэн (Увс), Г.Шинэсаран (Дорноговь), 11-13 насны ангилалд хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон), А.Дашчирэв (Сонгодог байрлал клуб), С.Болор (Өмнөговь), охидоос Э.Хүслэн (Алтан хүү клуб), Б.Есүй (Сонгодог байрлал клуб), Н.Налжормаа (Дорноговь), 14-16 насны ангилалд хөвгүүдээс Б.Энхрийлэн (БЗД), Б.Түвшин (Дорноговь), С.Мөнх-Оргил (Өмнөговь), охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), Б.Мөнхжин (Хасу-Мегастарс клуб), Г.Дүүрэнбилэг (Хэнтий) нар шалгарчээ.

Өсвөр, залуучуудын ДАШТ 2019 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Турк улсын Измир хотноо болох юм.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн