Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдэж барилдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн гэсэн мэдээ нийтэд тараад байна. Энэ талаар өнөөдөр (2019.08.12) Үндэсний баяр наадмын комисс мэдээлэл хийв.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН КОМИССЫН ДАРГА ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БИЛГҮҮН:
-Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Манай улс допингийн шинжилгээний дээжийг Солонгос Улсад шинжилүүлдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори байдаг. Шинжилгээ авсан бөхчүүдийн 14-өөс нь сэргээш илрээгүй, хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн байгаа.
Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон бөгөөд нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө бөх нь өчигдөр хариутайгаа танилцсан. Допинг илэрсэн бөхчүүд 10 хоногийн дотор В сорьцийн шинжилгээ өгөх эсэх хариугаа өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу хүсэлт өгөөгүй байна.
В сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө төлнө. Баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг учраас бид нэрийг нь ил зарлах боломжгүй. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт бий .
Хоёр бөх өөрсдөө хүсэлтээ гаргаад сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй. В сорьцын шинжилгээ өгсний дараа нэрсийг нь ил болгох боломжтой. Хамгийн сүүлчийн хугацаа наймдугаар сарын 19-нд гэсэн үг. Хэрэв наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол бид сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрсийг зарлах юм. Бид хариу авснаас 10 хоногийн дотор тухайн бөхөд мэдэгдэх ёстой байсан. Тиймээс бид тухайн бөхчүүдэд мэдэгдсэн” гэлээ.
1 comment
допинг хэрэглэсэн гэдгийн яаж мэдээв сэргээшийн төрлийн бодис гээчээ малнуудаа