Өнгөрсөн амралтын өдрүүдэд Себастополь хотноо зохион байгуулагдсан байкеруудын цугларалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Урал” маркийн мотоцикльтэй хүрэлцэн очжээ. “Ночные волки” мотоклубээс зохион байгуулсан “Тень Вавилона” цугларалт наймдугаар сарын 10-ны Бямба гаригт болсон. “Ночные волки” клуб энэ цугларалтыг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.
Путин Ерөнхийлөгч “Урал” маркийн гурван дугуйттай очсон бөгөөд тэрбээр Крымын тэргүүнч Сергей Аксенов, Севастополийн Амбан захирагч Михаил Развожаев нарыг мотоциклэн дээрээ сундлан очжээ. “Ночные волки” злубийн тэргүүн Александр Залдостанов Ерөнхийлөгч Путинд байкеруудын малгай, мөн “Русский реактор” киног бэлэглэлээ. Энэ киног байкеруудын нэгэн цугларалтын үеэр хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ