Төвбанк 1-7 дугаар сард 7.5 тонн алт худалдан авсан тухайгаа мэдээллээ. Өмнөх оны мөн үед дээрх тоо 9.3 тонн байснаас 19 хувиар багассан үзүүлэлт юм байна. Монголбанк өнгөрсөн долдугаар сард 1.5 тонн алт худалдан авсан байна. Үүнээс тус банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 134, Баянхонгор дахь салбар нь 106 кг үнэт металл худалдаж авчээ. Уг дүн нь өмнөх оны мөн үед 2.2 тонныг авч байснаас 649 кг-аар буурсан гэсэн үг. Монголбанк долдугаар сард нэг грамм алтыг дунджаар 120 680 төгрөгөөр худалдан авсан байна.
Ташрамд дурдахад, Төвбанк 2015 онд 15.1, дараа жил нь 18.3, 2017 онд 20, өнгөрсөн жил 21.9 тонн алт худалдан авсан дүн бий.
Эх сурвалж: Монгол банк