Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ж.Батзандан С.Зоригийн хэргээр улс төр хийхээ боль гэсэн лоозон барин жагсчээ – updown.mn

Ж.Батзандан С.Зоригийн хэргээр улс төр хийхээ боль гэсэн лоозон барин жагсчээ

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.12/ Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал эхэллээ. Тэднийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгаж байгаа.

Шүүхийн гадна талд хэсэг иргэд лоозон барин жагссан байна. Энд цугларсан иргэд хэргийн үнэн мөнийг мэдэхийн төлөө ирсэн хэмээж байна.

Шүүгдэж байгаа есөн хүнд бусдыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж байгаа. Харин Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарт шүүх С.Зориг агсныг хөнөөсөн гэдгээр шүүхээс ял оноосон юм. Гэвч энэ хэргийг улстөрчид нэлээн сонирхож, өөрсдийн рейтингийг өсгөх арга барилд ашиглаж байгааг хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг шоронгоос суллах тухай асуудлыг үе үе хөндөж буй. Гэхдээ тэдний Т.Чимгээ, Т.Содномдаржааг суллах хүсэлт Прокурорын байгууллагад очоогүй байгааг эх сурвалжууд мэдээлж байсан юм. Гишүүд прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлээгүй хэрнээ янз бүрийн мэдэгдэл хийж байгаа нь тэднийг энэ хэргээр популизм хийж байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж байна.

Өнөөдөр эхэлсэн шүүх хурлын гадна талд цугларсан иргэд ч үүнтэй ижил утгатай лоозон барин жагсчээ.

5 thoughts on “Ж.Батзандан С.Зоригийн хэргээр улс төр хийхээ боль гэсэн лоозон барин жагсчээ

  1. Нэргүй 2019-08-12 13:18 at 13:18

    Хөөрхий дөө бүгд нүүрээ хаажээ аргагүй л Хурц хулгайчийн гөлөгнүүд зогсоцгоож бна даа

    Хариулах
  2. Зочин 2019-08-12 19:54 at 19:54

    ХӨӨРХИЙ ДЭЭ, ХУРЦААС МӨНГӨ АВСАН ХЭДЭН НӨХӨР НҮҮР НҮДЭЭ Ч ИЛ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ХҮНЭЭС НУУГДАН ХУЛГАЙЧ ШИГ ИНГЭЖ ЗОГСОХ ШААРДЛАГА БАЙСАН ЮМ БОЛОВ УУ. МӨНЭГӨ ХҮЧТЭЙ ГЭЖ ҮНЭН ЮМАА

    Хариулах
  3. Шооч 2019-08-12 23:16 at 23:16

    Дэлгvvрийн хогноос цаас олоод дээр нь юм бичээд барьчихжээ. оспан тамд байгаа шvv дэ! Бvгд нvvрээ нуужээ!!!!

    Хариулах
  4. Mongol 2019-08-17 09:44 at 09:44

    He he he. Jinheneesee eserguutsej baigaa bol yadaj nudnii shil malgaigaa avaad jinhenheneesee eserguutsee. Ingej shivshig bolj zogssonoos gertee hariaa.

    Хариулах
  5. Zochin 2019-08-18 23:06 at 23:06

    Deer ni 1 hun zorigiin heregiig haagaasai olon hun zovooj bn geed post bichsen bsan ter shig bi ch tegej bodoj yavdag olon huniig zovooj bn shde yg aluurching olohgui baij olon hun zovoohoo bolimoor ym bas 1 hun zorigiin ar geriinhen sanaa zovohgui baihad orhimoor ym gesen bsan unen shuu

    Хариулах

Шооч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн