“333 НУУР” Санаачлагын хүрээнд хэрэгжүүлсэн ХӨВ ЦӨӨРМҮҮДИЙГ танилцууллаа

“Тогтвортой хөгжил ба ногоон арга барилын өдөр” Ногоон бүсийн C павильонд өнөөдөр болж төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлсэн “333 нуур” санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн хөв цөөрмүүдийг танилцууллаа. Монгол орны баруун бүсийн мөнх цас, мөсний хайлалтаас үүдэх усны нөөцийн өөрчлөлтийг сааруулах, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх замаар баруун бүсийн хүн амын ус хангамжийн хэрэгцээг гадаргын усаар хангах боломжийг бүрдүүлэх, үерийн усыг хуримтлуулан ашиглах, үерийн эрсдэлийг бууруулахад хөв, цөөрөм байгуулахын ач холбогдлыг сурталчлан таниулахад санаачилгын гол зорилго чиглэж байгаа юм.

Мөн хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулж, бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтвортой шийдэл, түншлэл, шинэлэг арга барилыг дэмжихэд оршиж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛЪЯ
#UNCCD #cop17mongolia
——————
The main objectives of the initiative are to mitigate changes in water resources caused by the melting of permanent snow and ice in western Mongolia, increase surface water resources and create opportunities to meet the water supply needs of the population of western Mongolia through surface water, store and utilize floodwater, and raise awareness of the importance of constructing ponds and reservoirs to reduce flood risks.
It also aims to reduce soil erosion and degradation, maintain the ecological balance of the region, and promote sustainable solutions, partnerships and innovative approaches for adapting to climate change.
RESTORING LAND
RESTORING WATER SUPPLY
#UNCCD #COP17Mongolia
