“Зэс-Оюу” хуваарилах байгууламж өсөж буй эрчим хүчний ачааллыг дэмжинэ
2026-08-22 10:001min

Өмнөговь аймагт баригдсан "Зэс-Оюу" 220 кВ-ын хуваарилах байгууламж нь ӨМӨЗО-оос 80МВт хүртэл цахилгаан импортлон, төвийн бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулахад чиглэгдсэн байна.
Монгол Улсын төвийн эрчим хүчний систем хоёр талын гарц, орцтой боллоо.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 хувиар өсөж, 2025 онд оргил ачааллын үед 1,700 МВт-д хүрэх төлөвтэй байна. Энэ өсөж буй хэрэглээний ачааллыг дэмжих чухал дэд бүтэц болох “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Оюу толгойн уурхайн цогцолборын орчимд барьжээ.
Тус ил хуваарилах байгууламж нь ӨМӨЗО-оос 80МВт хүртэл цахилгаан импортлон, Өмнөд бүсийн зарим хэрэглэгчдийг хангах боломжтой юм. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүчний системд ирэх ачааллыг бууруулж, цахилгаан таслах, хязгаарлах эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.
