Байгал нуурын Ольхон аралд өчигдөр бөө нар цугларч, Сибирьт гарч буй ойн түймрийг бороо хураар дарах зорилгоор хониор өргөл (тайлаган) өргөжээ. Түүнчлэн үер усны аюулыг зогсоох ёслол үйлдсэн туай “Хун шубуун” бөө мөргөлийн байгууллагын тэргүүн Нима Борокшонов мэдэгдсэн байна.

Түүнчлэн “Тэнгэри” бүс хоорондын бөө мөргөлийн байгууллагын тэргүүн Баир Цырендоржиевийн хэлснээр уг арал дээр хур дуудахаар 40 бөө цугласан байна. Ёслолын гол утга санаа нь гай зовлонгоос хамгаалж, хүмүүсийг аз жаргалтай болгох явдал гэнэ.
Бөөгийн ёслолын үеэр өргөл өргөхөөс гадна аз жаргал, амжилт дуудах бэлэг өргөсөн байна. Ёслолын хүнсэнд сүү, архи, цай, амттан авчирч, сахиус тэнгэрүүддээ өргөжээ. Үлдсэн хүнсийг гэр гэртээ аваачиж, амжилт дуудахаар хэрэглэдэг гэнэ.
Ням гарагийн байдлаар Орост түймрийн 470 голомт бүртгэгджээ. Үүнээс гадна Сибирийн Буриад, Эрхүү мужийн зарим хэсэг үерт нэрвэгдээд байгаа юм.

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Бөө нар Сибирийн түймэр, Эрхүүгийн үертэй тэмцэхээр өргөл өргөлөө”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн