Охид хүүхнүүд үсний боолтоо гарандаа зүүгээд явах нь хэнд ч анзаарагдахааргүй энгийн үйлдэл билээ. Үнэхээр ч үсний резинээ хаана хийхээ мэдэхгүй үед хамгийн амар арга нь энэ. Гэхдээ энэ зуршил цаашид юунд хүргэдгийг хэн ч мэдэхгүй.
Канадын Британийн Колумб мужийн иргэн Лиза Мак-Леннан хэмээх бүсгүй өтгөн сайхан үстэй байжээ. Тиймээс ч үсний резин түүний хувьд хэзээд хэрэг болдог чухал зүйлсийнх нь нэг байсан юм. Бүсгүй ч бусдын адил үсний боолтоо бугуйндаа зүүгээд, шаардлагатай үед үсээ боодог байв. Ингээд Лиза 47 насандаа бугуйны сувгийн синдром буюу мэдрэл дарагдсанаас үүдэлтэй мэдрэлийн өвчтэй болсон байна.
Лизагийн хоёр бугуй хоёулаа өвддөг хэдий ч үсний боолт байнга зүүдэг зүүн талынх нь илүү их өвддөг болжээ. Гэм хоргүй мэт энэ үйлдэл түүнд ийнхүү нөлөөлнө чинээ санаагүй болохоор эхэндээ үений үрэвслээс боллоо л гэж бодож байв.
“Нэгэн удаа би дэлгүүр ороод худалдагчтай нь энэ өвчнийхөө талаар ярьсан юм. Гэтэл тэр гэнэт л “Үсний боолтоо бугуйндаа битгий зүүж бай” гэж билээ. Мэдрэлийн эмч хүртэл үүнээс болж өвчин үүссэн байж болзошгүй гэсэн” гэж ярьсан байна.
Эх сурвалж. Life.ru