2026 оны долоодугаар сарын нийгмийн халамжийн тэтгэмжийн хуваарь танилцуулав

2026-07-01 12:001min
20260701-120033-file.jpeg
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хуваарийг танилцууллаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 8-нд олгохоор тогтжээ.

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар (ХХЕҮГ) 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.

Тус хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100,000 төгрөгөөр энэ сарын 8-нд олгохоор тогтсон байна.

Мөн хүнс тэжээлийн дэмжлэгийг мөн энэ сарын 8-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг энэ сарын 23-нд олгохоор төлөвлөжээ.