Монгол Улсаас шинэ Эмэгтэй Их Мастер төрлөө

2026-07-01 14:001min
20260701-140029-file.jpeg
Олон улсын мастер Б.Мөнгөнзул "Kasparov Chess Foundation Friendship Festival 2026" тэмцээнд амжилттай оролцож, Эмэгтэй Их Мастер цолны сүүлчийн нормоо биелүүлэн Монголын шатрын спортод шинэ амжилт тогтоолоо.

Монголын шатрын спортын түүхэнд шинэ амжилт нэмэгдлээ. Олон улсын мастер Б.Мөнгөнзул “Kasparov Chess Foundation Friendship Festival 2026” тэмцээнд амжилттай оролцож, Эмэгтэй Их Мастер (WGM) цолны сүүлчийн нормоо биелүүлсэн байна. Ингэснээр тэрээр Монгол Улсаас төрөн гарч буй дараагийн Эмэгтэй Их Мастер болжээ. Мөнгөнзулын энэхүү амжилт нь түүний нөр их хөдөлмөр, авьяас билгийн үр дүн бөгөөд эх орныхоо нэрийг олон улсын тавцанд цуурайтуулсан үйл явдал болж байна.