Рио Тинто: Оюу толгойн түншлэл, үйл ажиллагаа тогтвортой хөгжиж байна

Рио Тинто Зэсийн Группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон Монгол Улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээр нь Оюу толгойн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх түншлэлийг бэхжүүлж байгааг онцлов. Тэрбээр Оюу толгой үйлдвэр нь Монгол Улсад эдийн засгийн бодит үр өгөөж өгсөөр ирсэн бөгөөд урт хугацааны өсөлт, хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг тууштай явуулж байгааг тэмдэглэв. Засгийн газартай зээлийн хүүг бууруулах тохиролцоо нь бүтээн байгуулалтын төсөл байсан Оюу толгойн эрсдлийг бууруулж, тогтвортой ажиллагаатай уурхай болж хөгжиж байгаатай холбоотой гэжээ. Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах эрмэлзэлтэй, уян хатан хандлагатай байгааг Кэйти Жаксон онцолсон бөгөөд эдгээр тохиролцоо нь Оюу толгойн урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, бүх талын ашиг сонирхлыг бэхжүүлж байна.
