Давж заалдах шатны шүүх З.Энхболд, Б.Энх-Амгаланы хорих ялыг торгох ял болгон өөрчиллөө

2026-07-01 08:001min
20260701-080037-file.jpeg
Давж заалдах шатны шүүх З.Энхболд, Б.Энх-Амгаланд оноосон хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилжээ.

Анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хассан байна. Тэдний эсрэг хэрэг Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдсэн бөгөөд шүүх хурал найман цаг үргэлжилжээ. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, эцэслэн шийдвэр гаргасны дагуу хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.