Хүүхдийг хурдан морь унуулж гэмтээсэн хэргээр уяачид торгууль ногдуулжээ

Хурдан морь уядаг Б.М иргэн О.С-тай сар бүр 500 мянган төгрөгийн цалин олгох гэрээ байгуулан, түүний 10 настай хүүхдээр 2024 оны 4 сараас 2025 оны 4 сар хүртэлх хугацаанд хурдан морь унуулжээ. Энэ хугацаа нь өвлийн улиралд хурдан морь уралдуулахыг хориглосон үе юм. Гэвч О.С хүүхдээрээ хурдан морь унуулсан байна.
Хүүхэд мориноос унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан хэрэг гарчээ. Нийслэлийн Прокурорын газар энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн шийдвэрээр Б.М-ийг хүүхдийг хориглосон хугацаанд хүнд хөдөлмөр эрхлүүлсэн гэмт хэрэгт буруутай гэж үзэн, 3.5 сая төгрөгөөр торгосон байна. Харин хүүхдийн эцэг О.С-ийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт буруутай гэж үзэж, зургаан сарын хугацаанд зорчих эрхийг нь хязгаарласан байна.
