Монгол тамирчин П.Мөрөн “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралд түрүүлэв

2026-06-03 13:011min
20260603-130133-file.jpeg
Аргентин улсын Сан Хуан хотод болсон “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын гуравдугаар гараанд Монголын тамирчин П.Мөрөн түрүүлж, аваргын цом хүртжээ. Б.Батмөнх 2027 оны “Дакар ралли”-д оролцох эрхээ авсан байна.

Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цувралын гуравдугаар гараа амжилттай зохион байгуулагдлаа. Аргентины 13 дахь удаагийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг оролцсон юм.

Монгол улсаас “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх болон “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдаанд оролцсон.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Б.Батмөнх дэлхийн аваргын гурван гарааны дараа нийт тамирчдаас 27 дугаар, ралли 2 ангилалдаа 17 дугаар байрт орж, 12 оноо авснаар 2027 оны “Дакар ралли”-д оролцох эрхээ албан ёсоор авлаа.

2026 оны “Дакар ралли”-д оролцсон П.Мөрөн ралли 3 ангилалд зургаан гараанд дараалан түрүүлж, нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, аваргын цом хүртлээ. Энэ нь Монгол хүн мото спортын Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол болж байна.