Хүнсний 4-р дэлгүүрийн барилгыг дахин төлөвлөлтөд буулгаж эхэллээ

2026-06-02 13:011min
20260602-130125-file.jpeg
Улаанбаатар хотын Хүнсний 4-р дэлгүүрийн барилгыг дахин төлөвлөлтийн хүрээнд буулгаж эхэлсэн бөгөөд иргэд сошиал орчинд дурсамж, түүхээ хуваалцаж байна.

Улаанбаатар хотын иргэдийн сайн мэдэх Хүнсний 4-р дэлгүүрийн барилгыг дахин төлөвлөлтийн хүрээнд буулгаж эхэлжээ.

Энэхүү барилга нь худалдаа үйлчилгээний төвөөс гадна уулзах цэг, байршил заах тэмдэг болон хотын амьдралын нэг хэсэг болж ирсэн түүхтэй юм.

Олон арван жилийн турш хэд хэдэн үеийн иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байсан тус барилга одоо дурсамж болон үлдэж байна.

Сошиал орчинд иргэд Хүнсний 4-р дэлгүүртэй холбоотой дурсамж, гэрэл зураг, түүхээ хуваалцаж, хотын түүхэн дурсгалт барилгуудыг хадгалан хамгаалах асуудлыг дахин хөндөж эхэлжээ.