Улаанбаатар хотод халуун усны хязгаарлалт, засварын хуваарь гарлаа
2026-06-02 11:001min

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК энэ зун халуун усны хязгаарлалт болон дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг танилцууллаа. Засварын ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үргэлжлэх юм.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас энэ зун дулаан хангамжийн шугамд засвар хийхээр төлөвлөж, халуун усны хязгаарлалт тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үргэлжлэх хуваарийг танилцууллаа.
Мөн энэ сарын 2-ны мягмар гарагаас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун усны хязгаарлалт хийх бөгөөд үүнд Барс-2 захаас Хархорин зах хүртэлх 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсгийн хэрэглэгчид хамрагдах юм.
Түүнчлэн Талх чихэр ХХК, Драгон Холдинг ХХК, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ, Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид, Москва хороолол, Ханын материал, Баянхошуу орчмын хэрэглэгчдийн халуун усны хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.
