E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ

2026-06-02 15:021min
20260602-150215-file.jpeg
E-Mongolia системд "Эрсдэл мэдэгдэх" цэс нэмэгдсэнээр иргэд эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдээлэх боломжтой боллоо. Мэдээлэл илгээхдээ байршил, зураг хавсаргах шаардлагатай.

E-Mongolia системд “Эрсдэл мэдэгдэх” шинэ цэс нэмэгдсэн байна. Иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс орчин тойронд үүссэн эрсдэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлэх боломжтой болсон.

Мэдээлэл илгээхдээ эрсдэлтэй газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй тодорхойлох шаардлагатай бөгөөд нөхцөл байдлыг баталгаажуулах зураг хавсаргахыг зөвлөж байна.

Илгээсэн мэдээллийг E-Mongolia систем хүлээн авч, шийдвэрлэгдсэн талаарх мэдэгдлийг иргэнд хүргэх юм.