Энэ жил 12,306 эх Алдарт эхийн одон хүртэнэ

2026-05-25 15:021min
20260525-150158-file.jpeg
Энэ жил улсын хэмжээнд 12,306 эх Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэхээр болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхчүүдийг урамшуулах зарлиг гаргасан байна.

Энэ жил улсын хэмжээнд 12,306 эх Алдарт эхийн нэг болон хоёрдугаар зэргийн одон хүртэхээр болжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхчүүдийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гарган, Алдарт эхийн одон гардуулсан байна.

Одон гардаж байгаа эхчүүдийн дунд ихэнх нь 33-39 настай бөгөөд хамгийн залуу нь 22 настай аж. Монгол төр эхчүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ үнэлэн алдаршуулдаг уламжлалтайг Ерөнхийлөгч онцолсон юм.

Ерөнхийлөгчийн хэлснээр, Алдарт эхийн одон нь эх хүний хайр, алдар хүндийн илэрхийлэл бөгөөд хамгийн хүндтэй шагнал гэж үздэг байна. Тэрээр алдарт эхчүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар 2025 оноос Алдарт эхийн одон дагалдах мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэхээр болсон байна. Харин өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 эх Алдарт эхийн одон хүртжээ.