Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуульд амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн гурван гишүүнээс авах заалтыг тусгалаа

2026-04-22 07:301min
20260422-073030-file.jpeg
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэж, амьгүй донорын зөвшөөрлийг гэр бүлийн гурван гишүүнээс авах заалтыг хуульд тусгасан талаар мэдээлэл өглөө.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр байнгын хорооны гишүүд асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар хуульд орж буй өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр амьгүй буюу тархины үхэлтэй донорын зөвшөөрлийг хуульд зохицуулсан талаар танилцуулж, өмнө нь гэр бүлийн нэгээс гурван гишүүн хүртэл зөвшөөрөл авах боломжтой байсан бол одоо хуульд зааснаар гурван хүний зөвшөөрлийг авахыг тодорхой болгосон гэв.

Мөн иргэд амьд сэрүүндээ донор болох хүсэлтээ И-Монголиа системээр бүртгүүлэх боломжтой болсон бөгөөд одоогоор 6500 орчим хүн донор болохоор бүртгүүлсэн байна.

Тархины үхэлтэй донорыг тодорхойлох асуудлаар, тархины үхэл нь биологийн үхэл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд тархинд гэмтэл авсан хүн богино хугацааны дараа амьсгал, зүрх нь зогсдог ч эмийн аргаар эдгээр үйл ажиллагааг түр хугацаанд хадгалах замаар эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явагддаг гэдгийг онцлов.