Онцлох мэдээ

“Аравт” морин цэргийн уралдаан маргааш болно

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ хүрээгээ тэлж энэ сарын 3 наас 17-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 311-р ангид зохион байгуулагдана. Энэ тэмцээн уралдаанд дэлхийн 36 орны 221 багийн 6000 гаруй цэргийн албан хаагчид мэргэжлийн ур чадвараа сорин оролцоно.

Олон улсын цэргийн наадам анх 2015 онд ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд С.Шойгугын санаачлагаар зохион байгуулагдаж эхэлсэн. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцож жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, “Мэргэн буудагчын зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна.

Анх ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу “Олон улсын цэргийн наадам”-ын тоглолтын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудыг нэмэгдүүлэх хүрээнд морин цэргийн уралдааныг зохион байгуулах саналыг Монгол Улсын Зэвсэгт хүчинд тавьсанаар өнгөрсөн жил анх удаагаа өөрийн эх орондоо туршилтын уралдааныг зохион байгуулж байсан бол өнөөдөр олон улсын бэлтгэл ажил хаагдаад байна. Уралдаан нь бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөл буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдана.

Б.Энхмаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close