Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлийг дэмжих татварын шинэчлэлүүдийг танилцуулав

2026-04-08 08:301min
20260408-083026-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хувийн хэвшлийг дэмжих, татварын шинэчлэл хийх бодлогыг танилцуулж, өртэй ААН-үүдийн татвар, нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг онцлов.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гол зорилго нь хувийн хэвшлийг дэмжих, тэдэнд итгэл үзүүлж боломж олгох, мөн үүрэг хариуцлага хүлээлгэж ажиллахад оршиж байгааг онцлов.

Өртэй байсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээж, нийгмийн даатгалын шимтгэл болон татвараа төлөх боломжийг бүрдүүлж байна. Энэ арга хэмжээ нь эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн бөгөөд боож хаах арга зам үр дүнгүй болохыг тэмдэглэлээ.

Төр тендер зарлаж хувийн байгууллагаар ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх тохиолдолд тухайн компани ажлаа бүрэн гүйцэтгэж, тайлангаа хүлээлгэж өгсөн тохиолдолд санхүүжилтийг ажлын гурван өдөрт багтаан олгох үүргийг Сангийн яаманд өгсөн байна.

Мөн үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулж, борлуулалтын орлого 400 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх татварын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ. Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.