Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 9-10-нд болно

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Шалгалтын хуваарь нь дараах байдалтай байна. 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10:00-11:40 цагт, 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10:00-11:40 цагт, 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14:00-15:40 цагт шалгалт өгнө.
Мөн энэ оны элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхлэхээр товлогдсон байна. Түүнчлэн англи хэлний шалгалтыг мөн өдөр зохион байгуулах юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдийн хугацаа нь түүх, англи хэл, газар зүй, нийгэм судлал, биологи, орос хэл, монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол хими, математик, физикийн шалгалт 100 минут үргэлжлэхээр зохион байгуулагдана.
