Суррон жолоодох эрхийг 18 нас хүрсэн жолоочид олгоно
2026-04-07 20:301min

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд суррон жолоодох эрхийг 18 нас хүрсэн хүнд олгох бөгөөд насанд хүрээгүй хүн суррон унаж, хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Цагдаагийн байгууллага техникийн шаардлага болон хамгаалалтын хэрэгслийн талаар анхаарууллаа.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл болон суррон жолоодох эрхийг 18 нас хүрсэн хүнд олгохоор зохицуулсан бөгөөд насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог.
MNS4598:2025 стандартад суррон нь мотоциклийн ангилалд хамаарах ба суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохын тулд 18 нас хүрсэн, “А” төрлийн жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай юм.
Мөн улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын баруун талын эгнээгээр зорчих, хамгаалалтын малгай болон хувцас хэрэгслээ бүрэн өмсөх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Түүнчлэн 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтэр, мопед авч өгсөн тохиолдолд асран хамгаалагчийг 100 нэгжээр торгох шийтгэл ногдуулна.
