УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж дэмжив

2026-04-08 09:301min
20260408-093022-file.jpeg
Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг байнгын хороо хэлэлцэж, гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн байна.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооны гишүүд саналаа хэлж, асуулт асууж хариулт авлаа. Байнгын хороог даргалсан Ж.Батжаргал уг хуулийг дэмжиж, илүү боловсронгуй болгох шаардлагатай гэдгээ илэрхийлсэн юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзэн санал хураахад байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн байна. Санал хураалтад дэмжээгүй гишүүдэд Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг нар орсон бол дэмжсэн гишүүдэд А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, С.Бямбацогт, А.Ганбаатар, С.Зулпхар, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар багтжээ.