ОХУ-ын бензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй
2026-03-29 10:001min

ОХУ 2026 оноос бензиний экспортод хориг тавина. Монгол Улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар уг хоригт хамаарахгүй.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарлалаа. Монгол Улс ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны есдүгээр сард байгуулсан байна. Иймээс ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
