2024 оны эх малын төллөлт болон төлийн бойжилтын байдлын мэдээлэл

Улсын хэмжээнд энэ жил төллөх ёстой эх малын тоо 22.4 сая байна. Өнөөдрийн байдлаар нийт эх малын 1.1 хувь нь төллөж, 238 мянга гаруй төл хүлээн авсан байна. Нийт нутгаар өнтэй хавар болж байгаа тул төлийн хорогдол бага бөгөөд төлийн бойжилт 99.5 хувьтай байна.
Дундговь аймаг мал төллөлт болон төлийн бойжилтын хувиар тэргүүлж байгаа бөгөөд 1.2 сая гаруй эх малаас 37,773 нь төллөжээ. Шинэ төлийн ихэнхийг хурга, ишиг эзэлж, хорогдол гараагүй байна. Харин Өмнөговь аймагт хамгийн олон буюу 673 ботго хүлээн авсан байна.
Мал төллөлтийн хувь бүс нутгаар харвал төвийн бүсэд хамгийн өндөр буюу 1.6 хувь, Хангайн бүсэд 1.1 хувь, Баруун бүсэд 0.9 хувь, Зүүн бүсэд 0.3 хувьтай байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, 2025 оны энэ үед мал төллөлт 4.8 хувьтай, хүлээн авсан төлийн бойжилт 98.3 хувьтай байсан ажээ.
