Авлигын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг сайжруулна

2026-03-26 08:301min
20260326-083015-file.jpeg
Татан буугдсан банкуудаас төрийн өмчит хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, авлигын улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө хураах эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслүүдийг боловсруулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 75 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг татан буугдсан, санхүүгийн эрсдэлд орсон банкуудаас төрийн өмчит хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсгийн тайлангаар, энэ хугацаанд татан буугдсан болон үйл ажиллагаа нь доголдсон банкуудаас 60.67 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны зээлдэгчдээс 67.2 тэрбум төгрөг, нийт 127.87 тэрбум төгрөг буцаан төвлөрүүлжээ.

Мөн авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Эрүү, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Актив удирдлагын компанийн тухай болон Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан УИХ-д өргөн барихыг даалгасан байна.