Нисэхийн цаг уурын кодын зааврыг шинэчлэн баталлаа

2026-03-24 10:001min
20260324-100018-file.jpeg
Монгол Улсын нисэхийн цаг уурын кодын зааврыг олон улсын стандарт, практик зөвлөмжид нийцүүлэн шинэчлэн баталлаа. Энэхүү баримт бичиг нь нисэхийн цаг уурын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхэд чухал юм.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-аас батлан гаргадаг Конвенцын Хавсралт 3 дахь олон улсын агаарын навигацийн цаг уурын үйлчилгээний стандарт, практик зөвлөмжид нийцүүлэн нисэхийн цаг уурын кодын зааврыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар шинэчлэн баталлаа.

Энэхүү баримт бичгийг анх 1996 онд баталснаас хойш 2008, 2010, 2019 онуудад шинэчлэн баталж, нийтдээ таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Нисэхийн цаг уурын кодын заавар нь агаарын навигацид зориулсан нисэхийн цаг уурын үйлчилгээг Дэлхийн Цаг Уурын Байгууллагын цуврал №306 “Кодын гарын авлага”, №782 “Аэродромын урьдчилсан болон бодит мэдээ-2025” болон холбогдох техникийн зохицуулалт, стандарт, практик зөвлөмжид нийцүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Ингэснээр Монгол Улсын нисэхийн цаг уурын үйлчилгээ олон улсын стандарттай бүрэн нийцэж байна.