Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хоёр даргыг ажлаас нь чөлөөлөв

2026-03-20 11:301min
20260320-113017-file.jpeg
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын хоёр дарга ажлын байран дээр архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасны улмаас ажлаас чөлөөлөгдөж, цагдаагийн байгууллага шалгаж байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр болон Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлын байран дээр архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасны улмаас ажлаас нь чөлөөлжээ.

Энэ тухай Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан тушаалаар мэдэгдсэн байна.

Мөн дээрх дарга нарт холбогдуулан цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.