Орон сууцны залилангийн хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгджээ

Сүүлийн таван жилд орон сууцны залилантай холбоотой нийт 2,365 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тухайлбал, 2020 онд 268, 2021 онд 568, 2022 онд 639, 2023 онд 820, 2024 онд 1,445 иргэн орон сууцны залилангийн хохирогч болсон байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, орон сууцтай холбоотой залилангийн хохирлын хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд 3.5 дахин нэмэгдсэн байна. Ихэвчлэн барилгын компаниуд хөнгөлөлттэй үнийн санал гарган иргэдээс урьдчилгаа төлбөр авдаг бөгөөд энэ нь хохирох гол шалтгаан болж байгаа аж.
Иргэд барилгын компанитай гэрээ байгуулахдаа хууль эрх зүйн мэдлэг дутуугаас үл хөдлөх хөрөнгийн залилангийн хохирогч болох тохиолдол их байна. Иймд цагдаагийн байгууллагаас гэрээ байгуулахдаа нарийвчлан шалгахыг анхааруулж байна.
