Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд хийн халаагуурт шилжиж байна
2026-02-15 10:481min

Сонгинохайрхан дүүргийн таван сургууль, дөрвөн цэцэрлэг хийн халаагуурт шилжиж, 122 дугаар сургууль жилд 160 тонн нүүрс ашиглахаа больжээ. Энэ нь сурагчдын эрүүл орчныг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ юм.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд таван сургууль, дөрвөн цэцэрлэг хийн халаагуурт шилжиж байна. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль өмнө нь жилд 160 тонн нүүрс ашигладаг байсан бол 2025 оны 12 дугаар сард хийн халаалтын нэгдсэн системийг суурилуулжээ.
Хийн халаагуурт шилжсэнээр 122 дугаар сургуулийн 4200 гаруй сурагч эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болж, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна. Энэхүү ажлыг “Бороогоулд” ХХК санхүүжүүлж, “GASCOM” ХХК гүйцэтгэжээ.
