Б.Цэдэнсодном: Гоё эрчүүд л бөх хүн байдаг гэж боддог

Энэ жилийн Улсын их баяр наадмаар тав давж начны болзол хангасан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, Улсын начин Б.Цэдэнсодномыг ярилцах танхимын хоймроо урьлаа.

-Улсын начин болсонд тань баяр хүргэе. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулж яриагаа эхэлье.

-Маш их баярлалаа. Намайг Баянзулын Цэдэнсодном гэдэг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул. Гэр бүлийн маань хүн Завхан аймгийн  гаралтай  цэцэрлэгийн багш мэргэжилтэй эмэгтэй бий. Хоёр хүүтэй. Миний өвөөгийн талд МУ Начин Ч.Хайдав, аймгийн арслан н.Давгадорж, эмээгийн талд улсын заан Т.Санчир мөн аймгийн цолтой бөхчүүд байгаа. Ээжийн маань талд 1995 онд даншигийн начин болж байсан Борийн Алтанхуяг гэж хүн бий. Аймгийн цолтой ч хүмүүс байдаг тал талаасаа л бөхийн удамтай хүмүүсийн хүүхэд дээ.

-Бөхийн спортод анх хөл тавьсан үеэ эргэж дурсвал?

-Багаасаа барилдана гэж боддог, аав ээж маань ч бөх болгоно гэж ярьдаг байсан. Хөдөөний хүүхдүүд  ноцолдож л өсдөг шүү дээ. Арван долоон настайдаа сумын начин болж 2010 оноос хойш барилдаж эхэлсэн дээ.

-Анх ямар хүний шавь болж байв?

-Хархорин сумын харьяат сумын заан н.Мөнхжаргал гэж багш дээр аймгийнхаа спортын төв ордонд чөлөөт бөхийн багш дасгалжуулагчаар ирж байхад шавь нь болж хичээллэж эхлэсэн.

       

-Хавар бүх цэргийн наадмаар түрүүлсэн Т.Дүгэрдоржтой тунаж аймгийн харцага хүртэж байсныг санаж байна. Аймгийн цолуудаа хаана хаана барилдаж авч байв?

-2010 онд сумандаа барилдаж сумын начин, 2012 онд тойргийн барилдаанаар Монгол улсын начин Л.Нинжийн нэрэмжит барилдаанд сумын заан, 2016 онд Дорноговь аймгийн наадамд  Т.Дүгэрдоржтой тунаж аймгийн харцага цол, дараа жил нь Өвөрхангай аймгийн наадамдаа түрүүлж аймгийн арслан цол авсандаа.

-Начин цолтон болсон сэтгэгдэлээсээ хуваалцаач.

-Улсын цолны босгоор алхуулж том итгэл хүлээлгэсэн нутгийн бөх улсын харцага Х.Гантулга ахдаа маш их баярлаж байгаа. Аварга арслангуудын хийдэг энэ том ажлыг басхүү ухааныг гаргасан гэж боддог. Аварга арслангууд миний нэрийг үлдээж явсаар байгаад Х.Гантулга харцага дээр ирсэн. Үүнд миний ёондоо ч байсан, ахын ухаан ч байсан. Тэгээд тав даваад тугаа тойрч байхдаа улсын цолтой их гэр бүлд багтсандаа баярлаж байсан ч дараагийн даваа л бодогдож байсан. Сайхан барилдая гэж бодсон, бодсоноороо ч барилдсан. Би наадмын өмнө ер нервтээд байдаггүй, унасаныхаа дараа л их нервтдэг, буруу барилдсан учраас тэгэх байсан, ингэх байсан гэж их бодсон. Сүүлд  ерөнхийлөгчөөс цолоо аваад, хүмүүс ч баяр хүргээд тэгэсгээд тайвширчихсан. Зургаагийн даваанд таарсан бөх маань аварга болоход начин болсоноосоо илүү их баярласан. Уначаад тахимаа өгөхдөө “За миний найз түрүүлээрэй гэхэд ЗА” гэж хэлээд л гүйсэн. Бөхчүүд наадмын түрүү бөхтэй битгий таараасай гэж боддог гэсэн. Яалт ч үгүй л түрүү бөхтэй таарсан. Хийе гэсэн бүхнээрээ оролдсон яагаад ч болоогүй. Түрүүлэх гэж байгаа хүн хазайдаггүй юм билээ. \Инээв\

2018 онд анх удаа улсын наадамд барилдсаныг ч хэлэх үү урьд шөнө нь нойр хүрэхгүй гэгэлзэж хоноод өглөө нь цэнгэлдэхрүү ороход айхтар том юмруу орчихож байгаа юм шиг л санагдаж байсан. Энэ жилийн хувьд бол үнэхээр тайван байсан.

-Хамгийн анх ямар улсын цолтой бөхтэй барилдаж байсан бэ?

-Батзоригийн Батмөнх заантай сумын заан байхдаа гурав дөрвөн удаа таарч барилдахдаа дандаа унаж байсан. Эхлээд  сумын заан байхдаа улсын цолтонгуудтай сайн барилдахаар сэтгэлзүй их өндөр болдог юм шиг санагддаг. Заантай барилдахдаа дан юмуу давхар золгоон дээрээс уначихдаг байсан. Зааны ард нь гараад, тэвэрчихсэн байхдаа унасан барилдаан маань сэтгэлээс ерөөсөө гардаггүй юм.

-Бэлтгэл сургуулилтынхаа талаар сонирхуулаач.

-Их монголын хүчтэн дэвжээний бөхчүүдтэйгээ “Мөнхийн үсэг” ХХК-ны спорт зааланд үндэсний бөхийн бэлтгэлээ хийдэг. Дэвжээний бөхчүүд маань ихэвчлэн миний үеийн залуус байдаг болохоор нэгнийгээ сэтгэл санаагаар маш сайн дэмждэг. Болохоос нь болохгүй хүртлээ л зааж зөвлөж байдаг. Хүчний бэлтгэлээ “Нийслэл” фитнесс-т Арслан багш дээрээ дөрвөн жил хийж байна. Өнгөрсөн намраас хойш “Olimpus” фитнесс-т н.Батсайхан багш дээрээ хүчний бэлтгэлээ хийсэн. Долоо хоногийн гурван өдөр штанк өргөнө, хоёр өдөр нь үндэсний бөх, чөлөөтийн бэлтгэл гээд нийт зургаан өдөр бэлтгэлтэй байдаг. Бүтэн сайн өдөр л ганцхан амардаг даа. Хүч бяр сайтай байгаа цагт сэтгэлзүй ч өндөр болоод ирдэг шиг санагддаг.

-Түрүүнд та Арслан багш гэж ярилаа. Д.Ганхуяг арслантай хэрхэн багш, шавь болж байв?

-2011 онд нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Их монголын хүчтэн” дэвжээндээ хааяа л очиж  бэлтгэл хийдэг байсан юм. Тэр үед багш “чи энд бэлтгэл хийж бай, битгий бэлтгэлээ таслаад бай, алга болчихоод байх юм” гэж хэлдэг байсан. Тухайн үед тэр мундаг хүн намайг бэлтгэл хийлгэх гээд байгааг мэдэхгүй оюутан сургууль дээрээ бэлтгэлээ хийчихээд л яваад байсан. 2013 оны намар Өвөрхангай аймгийн Хархорин суманд Т.Санчир ахын улсын зааны мялаалга наадмын үеэр шийдээд л багш дээрээ очсон. Тэгээд “багшаа би сургуулиасаа гарлаа, хичээлдээ явахаа болиод тань дээр очиж бэлтгэл хиймээр байна” гэхэд багш “бэлтгэлээ таслахгүй гэвэл хүрээд ир” гэсэн ингэж л анх багш шавь болж байсан даа.  Миний багш ямар ч хүнтэй уулзсан эвгүй сэтгэгдэл төрүүлдэггүй, маш сайхан харьцдаг.  Багшийнхаа даруу төлөв зан, цэмцэгэр байдлыг нь даган дуурайх дуртай.

Эхний хоёр жил хүчний бэлтгэлээр үнэхээр “нүдүүлсэн”. Учраа ч олохгүй бөх хүн ингэх ёстой байх гээд унаж даваад л явдаг байсан.  2016 оноос хийсэн бэлтгэл маань үр шимээ өгөөд аймгийн цол авч, дараа жил нь аймгийн арслан болоод л эхэлсэн. Хурдхан л хүнд бэлтгэлээ хийгээд дуусгачих юмсан, дуусаад гарахдаа зорьж байгаагаа хийлээ гээд сэтгэл өндөр заалнаасаа гардаг байсан болохоор шантрах бэлтгэлээс хойш суух тухай бодоогүй. Хөдөө аав ээж маань байдаг, намайг бөх болно гэж итгээд явуулсан, яах гэж би хотод байгаа билээ гэж бодоод л цүнхээ аваад гэрээсээ гардаг байсан. Энэ хичээсэн жаахан хөдөлмөрөө үнэлүүлж начин болчихоод аав ээждээ үнсүүлэх хамгийн сайхан нь байсан.

    

-Торгон ногоон дэвжээнд зодоглон, төрийнхөө тугийг тойрно гэдэг эр хүний бас нэгэн бахархал биз?

-Тэгэлгүй яахав. Ер нь л гоё эрчүүд чинь бөх хүн байдаг гэж боддог \инээв\ Хүмүүс цол авчихаараа л бөх болсон гэж боддог гэхдээ цолноос хамаарахгүйгээр сайхан эр хүн байя гэвэл сайхан барилдчихдаг, зөв санаа бодолтой, алсын хараатай, ухаалаг байх нь улам илүү эр хүнийг тодотгодог байхаа.

-Начин цолоороо дуудуулж барилдав уу?

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харгантын хөндийд цолоороо дуудуулж барилдлаа. Сайхан санагдсаан. Начин цолтойгоо барилдмаар санагдаад залаа тэмдэгээ хийлгэчихээд л таньтай уулзаж байна даа.

-Ярилцах зүйл олон байсан ч хугацаа дэндүү ахархан байлаа. Талархлын үгээр тань яриагаа өндөрлүүлье дээ. 

-Нийт Өвөрхангай аймгийнхандаа тэр дундаа Зүүнбаян-Улаанчууддаа надад итгэл хүлээлгэн дэмждэг бөх сонирхон үздэг хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. Өвөрхангай аймгийн Засаг дарга Ч.Ганболд,  АПУ ХК захирал Ц.Эрдэнэбилэг, Зэвсэгт хүчний 0337 дугаар ангийн хамт олон, Д.Лхавгасүрэн ахдаа, “Саруулсайхан тал” ХХК захирал Алтангэрэл нартаа баярлаж явдагаа хэлье. Та бүхнийг бөхийн босоо хийморь үргэлжид ивээж байг ээ.

Ярилцсан: Т.Пагмаа 

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

8 thoughts on “Б.Цэдэнсодном: Гоё эрчүүд л бөх хүн байдаг гэж боддог

  1. з 2019-07-31 11:14 at 11:14

    мангуу юмнууд

    Хариулах
  2. зочин 2019-07-31 11:25 at 11:25

    За тэгээд авах идэхийн донтой
    амьтан хүнд тусгүй
    өөдгүй болгонд нэр нь орооцолдсон
    эмэгчин шиг хэрүүлч муухай хүн болов ооо анхаарч өөртөө ямагт үнэлэлт дүгнэлт хийж яваарай даа . Амжилт хүсье Бусдад дандаа өгч яваарай дандаа авч амьдарвал тэнцүүлэх гээд дээрээс харагдахгүйгээр эрүүл мэндээс чинь зулгааж байдагийм шүү

    Хариулах
  3. Нэргүй 2019-07-31 12:10 at 12:10

    шаана биз. хамгийн эргүү, сагсуу, орк гарууд л бөх болж байгаа

    Хариулах
  4. Нэргүй 2019-07-31 12:24 at 12:24

    өшөө олон олон цол өмнө чинь байгаа шүү. Нутгийн дүүд амжилт хүсье.
    жич: бөх мэдэхгүй, ачаалал дааж өөрийгөй ялж үзээгүй арчаагүй юмнууд битгий янз бүрийн юм бичээд бай…

    Хариулах
  5. Нэргүй 2019-07-31 12:33 at 12:33

    zu zu bi ch tsarai muutai muuhai hun yu bn ldaa

    Хариулах
  6. Иргэн 2019-08-01 09:38 at 09:38

    Бөхчүүд бол ер нь хөгийн амьтас болсон. Хойморь голлож суугаад идэж, ууж, хэрхэрсэн гахайнууд. Маш бүдүүлэг. Залуу минь тийм гахай болов. Амжилт

    Хариулах
  7. zaaasss 2019-08-01 10:11 at 10:11

    Mal tsarailsan, hooson tolgoitoi mangaruud l buh boldog bhaa. neeh gaihuulaad baih zuil bish shuu. Manai mongol shig hogjoogui, buurai, bolowsroogui munhag ard tumentei orond l saihan haragddag bhdaa.

    Хариулах
  8. zaaasss 2019-08-01 10:11 at 10:11

    Mal tsarailsan, hooson tolgoitoi mangaruud l buh boldog bhaa. neeh gaihuulaad baih zuil bish shuu. Manai mongol shig hogjoogui, buurai, bolowsroogui munhag ard tumentei orond l saihan haragddag bhdaa.

    Хариулах

Иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн