Тэрбум гаруй төгрөгийн авлига авсан нь шүүхээр тогтоогдсон МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан гэгчийн албан өрөөнд АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж буй бичлэг цацагдаж, олны анхаарлыг татаж байна. Тэрбээр Газрын дарга Э.Аззаяагийн хамт тэрбум гаруй төгрөгийн авлига авсан бөгөөд үүнийх нь шийтгэл болгож шүүх 40 сая төгрөгөөр торгосон юм. Энэ шийтгэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна.
Н.Баярсайхан гэгч нь 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилд орсон бөгөөд өмнө нь HiFi Records дэлгүүрийн эзэн байжээ.
Н.Баярсайхан нь мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хяналт тавих ажлыг хариуцдаг хэлтсийн дарга байсан бөгөөд өндөг, мах зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйн тулд иргэд, ААН-үүд авлига өгч, богино хугацаанд хил нэвтрэх бичиг авдаг байжээ. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнд суртал гаргаж, хясан боогдуулах замаар авлига авч байсан нь шүүхээр тогтоогдсон байдаг.
Түүний авлигын хэмжээ нэг байгууллагаас хамгийн багадаа гурван сая төгрөг авдаг байсан ба авлигын мөнгийг доллар эсвэл юань байхыг шаардаж, төгрөг байгаа тохиолдолд буцаадаг байсныг мөрдөн байцаалтын явцад гэрчүүд мэдүүлсэн байна.
Тэрбээр тэрбум гаруй төгрөгийн авлига авсныхаа төлөө төрийн албанд ажиллах эрхээ таван жилээр хасуулж, 40 сая төгрөгийн торгууль төлсөн. Өөрөөр хэлбэл, авилгын мөнгийг нь нэгжлэгээр илрүүлж буй бичлэг олон нийтэд цацагдаж байгаа энэ үед тэрбээр сул чөлөөтэй байгаа гэсэн үг юм.
19 comments
Barigdahaa medeed yadaj oimsondoo 10000 dollaraa nuuj avch uldeh gej setgesen baih l daa.
төрийн албан насаар нь ажиллуулахгүй байх хэрэгтэй ийм этгээдүүдийг. арга нь улам нарийсаад ороод ирнэ. Бас авилгагуудыг эздэд нь буцаан олгох хэрэгтэй. Тэгээд дээр нь торгууль. Төр төмөр нүүртэй байж л ийм явдал таслан зогсоно.
Хууль тогтоогчид өөрсдөө авилга авдаг учраас хуулиа сул гаргаж байна Хятад шиг чанга хуульта бол наадуул чинь хулхи нь бууна улс хөгжинө
40 саяыг бол бандаашныхаа арын кармаанаас үзүүр нь шарлаж борлосон мөнгө боодлоор нь гаргаад шидчихсэн байхаа . Монголын төр бөөн баяр ухас хийгээд л авсан байх даа чааваас гэж
Оймсны 10000$ яаах вээ. Офшорын 17 000 000 000$-оо яах гээд байнаа.
Hi-fi delguurees MXEG esrdelgui biznis bolj taarlaa.
Тэрбум төгрөгөөрөө таван жил амраад ир гэж чөлөө өгч байгаа юмаа даа. Таван жилийн дараа ажилдаа эргэж ороод таван тэрбумыг олох биз.
ЭНЭ НӨХӨР ХҮҮК, РАДНААСЭД ХОЁРТОЙ ҮЙ ЗАЙГҮЙ НАЙЗ, УРД НЬ ТӨРД АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ ЭТГЭЭДДЭЭ. ТИЙМ ТОМ ХАМГААЛАЛТТАЙ БОЛООД Л ТЭГЖ ЗОРИГТОЙ ХУСЧ БАЙХГҮЙ ЮУДАА
инээдэмтэй шийтгэл байна даа бандашнаасаа гаргаад өгчих сөн байхаа
Үзэн ядах ч чадал алга…
Ер нь Мэргэжлийн хяналтын бүх албан хаагчдад хатуу хяналт тавих хэрэгтэй. Ялихгүй шалтаг олоод хүмүүсийг дарамталж байгаа сураг их л дуулддаг шүү. Торгууль их тавьдаг. Торгуулийн мөнгөнөөс тодорхой хувийг өгдөг дүрэм журамтай бол түүнийг болиулах хэрэгтэй дээ.
RADNAASEDIIN HAMSAATAN
төрийн албаны нэр хүндийг унагасн новшш аззаяа раднаасэьтэйгээ нүхэнд орж далдар
Авилгын шийтгэл мөн бага байнаа. Манай төр, хууль авилгад их хайртай юм даа.
Баригдсан нь энэ болохоос мэргэжилийн хяналтынхан их бага хэмжээгээр бүгдээрээ авилгачид гэдгийг хилээр бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг аж ахуй нэгж , хувь хүмүүс бүгд мэднэ штээ. Балиар новшнууд
saihan baihoo ingej barigdaad ödriinhöö orlogoor torguuliad öngördög mani met bol shorond jangaa gudraad dor hayj 5n jil tas shuudee
RADNAASED gej NUUREE NUUSAN ARCHAAGUI AMITANII GAR HUL BOLJ YVJEE DEE .SHUNALAA GEJ …Huurhii duu undur baishingaas usreh bol uu
Iim humuusiig hen toriin tom alban tushaald taviad baigaag mon toriin albanii shalgalt ter chigleliin ymar surguuli hezee haana togsson zergiign nygt shalgah heregtei shuudee. 1 gazriin huviaraa biznes erhlegch iim alband ochood bhad uls oron hezeech oodlohgui.shine bolovsroltoi zaluusaa demjihgui helehch ug alga
Мхег-т bolovson xvchin xiideg geed buxan byaruu shig zaluud yag xvchindvvlengee aldsan shvv bazarvaani. Xulaichaad surtsan gar bnalee