Хоол хүнсээр дамжих хордлого гарсантай холбоотойгоор болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй 38 ТҮЦ-т хяналт шалгалтыг явуулж, худалдан борлуулж байсан гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгогүй түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан янжуур тамхийг хураан авчээ. Тухайн илэрсэн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцон, шийтгэл оногдуулан ажиллаж байгаа юм байна. Мөн НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/3046 тоот мэдэгдлийг тухайн ТҮЦ-ийн үйл ажиллагаа эхрлэгч иргэдэд хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд, ирэх сарын 15-ны дотор хууль тогтоомж, стандарт зөрчин худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг таслан зогсоохыг анхааруулсан байна.

By updown

One thought on “Хаяг шошгогүй хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, тамхийг нь хураав”
  1. хУУЛЬ МТАНДАРТ ЗӨРЧӨӨГҮЙ ХУДАЛДААЛЖ БУЙ ХҮНС БОЛОХ ЮМУУ ТЭГЖ ОЙЛГОХООР БИЧСЭН БАЙНА 8.15???

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн