Цагдаагийн байгууллага, Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа “Яараад яахав дээ” аяны хүрээнд “Хязгааргүй дуулал” ТТБ-тай хамтран долдугаар сарын 28-ны өдөр буюу маргаашнаас эхлэн наймдугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд таван удаагийн давтамжтай 21 аймгийн нутаг дэвсгэрт энэхүү аяныг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн ажил, арга хэмжээ, урлагийн тоглолтыг зохион байгуулахаар сургалт, бэлтгэл ажлыг хийж дууссан байна.
Төслийг хэрэгжүүлэх тойрон аяллын эхний ээлжийн уран бүтээлчдийн баг Улаанбаатар-Баянхонгор, Баянхонгор-Говь-Алтай, Говь-Алтай-Ховд, Ховд- Баян-Өлгий чиглэлийн дагуу аялахаар маргааш 08.00 цагт Их Жанжин Сүхбаатарын талбайгаас хөдлөхөөр төлөвлөөд байгаа аж.
Дээрх уран бүтээлчдийн баг аяллын хугацаанд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт “Яараад яахав дээ” аяныг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах юм.