“Fox News” телевизийн сэтгүүлч Крис Уоллесын 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлага телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards” шагналын баримтат болон мэдээний нэвтрүүлгийн төрөлд нэр дэвшжээ. Энэ удаагийн “Emmy Awards”-т Баримтат болон шууд мэдээний нэвтрүүлгийн төрөлд анх удаа шагнал гардуулах аж.

“Fox News Sunday” нэвтрүүлгийн дээрх дугаарт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон эсэх талаар сэдвийг хөндөн ярилцсан юм. Ярилцлагын үеэр Путин ОХУ АНУ-ын дотоод асуудалд хэзээ ч хөндлөнгөөс оролцож байгаагүй хэмээсэн ярьж байжээ. –

Дээрх төрөлд “CNN”, “MSNBC” болон “ABC” зэрэг телевизүүдийн АНУ-ын Үндэсний тагнуулын газрын одоогийн захирал Дэниел Коутс, Нью-Йорк хотын хамба лам Тимоти Долан нартай ярилцсан ярилцлага, Флорида муж улсын Паркланд хотын дунд сургуульд гэмт этгээд гал нээсний улмаас 17 хүн амиа алдсан аймшигт хэрэг болсны дараа АНУ-ын Үндэсний галт зэвсгийн холбооны төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагууд өрсөлдөж байгаа гэнэ.

Эх сурвалж: FOXNEWS

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн