“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам”-ын 6.3-т зааснаар Дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хүнсний худалдаа үйлчилгээ болон нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглоно хэмээн заасны дагуу иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах орчныг бүрдүүлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд худалдаа, үйлчилгээ явуулж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Зуслангийн Цагдаагийн хэсэгтэй хамтран хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдэд ил задгай худалдаа, үйлчилгээгээ зогсоох талаар мэдэгдэж, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг таслан зогсоосон байна. Хяналт шалгалтад нийт 40 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд хамрагдаж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлага тооцох аж. Хяналт шалгалт үргэлжилнэ гэж Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ээс мэдээллээ.
3 comments
ЗӨВШҮҮҮ ЗАМХААГААД ГАЦАА ТҮГЖРЭЛИЙГ ЖИНХЭНЭ ҮҮСГЭНЭДЭЭЭ
АЛЬ ЭРТ ЗОГСООХ БАЙСАН ЮМ . ОДОО ЗУСЛАН ОРЖ БАЙХАД ОРОЙТСОН БОРОО БОЛЖЭЭ . ТҮГЖРЭЛ ҮҮСГЭДЭГ ГОЛ ГАЗАР ДАА .
7 BUUDALIN AVTOBUSNII BUUDAL DEER NOHOIN HOOL SULSANYAS HUDADAALAHIIG ZOGSOOGOOCHEE UMHII UNERTEED HALDVART OVCHIN GARAH NI EE MERGEJLIIN HYANALT GEJ BNA UU