Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингийн нэмэгдлээ баталгаажууллаа

2025-11-13 19:151min
20251113-191531-file.jpeg
Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингийн нэмэгдлийг баталгаажуулж, 2026 он дуустал үе шаттайгаар 3 сая төгрөгт хүргэхээр тохиролцсон байна.

Эмч, эмнэлгийн ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаяхаа зогсоосон бөгөөд салбарын төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд цалингийн нэмэгдлийг баталгаажуулжээ. Засгийн газрын тогтоолын дагуу эрүүл мэндийн салбарын ТҮЭМ, ТҮМ, ТҮ ангиллын эмч, ажилтнуудын үндсэн цалин 2026 он дуустал үе шаттайгаар нэмэгдэж, 3,000,000 төгрөгт хүрэхээр тохиролцсон байна.

Төлөвлөсөн нэмэгдлүүд дараах байдлаар хэрэгжих юм:
– 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар,
– 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар,
– 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 хувиар,
– 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар,
– 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 хувиар,
– 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар тус тус нэмэгдэнэ.

Мөн 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цалингийн дүнг 3,500,000 төгрөгт хүргэхээр төлөвлөж байна. Энэ нэг жилийн хугацаанд нийт 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэх нь эрүүл мэндийн салбарын түүхэн үйл явдал болж буйг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцолж байна.