Эрүүл мэндийн салбарын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэхээр төлөвлөжээ
2025-11-12 10:301min

2025 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж, цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх тооцооллыг танилцууллаа. Цаашид 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх зорилт тавьжээ.
2025 оны арваннэгдүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй хийсэн урьдчилсан тохироо болон хэлэлцээрийн ширээнд суух бэлтгэлээ талбайд цугласан салбарын төлөөлөлд танилцуулсан байна.
Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэгдүүлэх тооцоолол, судалгааг тасралтгүй хийж, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлэн танилцуулжээ.
Төлөвлөсөнөөр эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 2026 онд 3 сая төгрөг, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр зорьж байна.
